Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн шалтгаант нас баралт долоогоор нэмэгдэж, халдвар аваад эндсэн хүний тоо 136 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн хоногт коронавируст халдварын шалтгаант нас баралт долоогоор нэмэдсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын шалтгаант нас баралт 7-оор нэмэгдлээ.

Нас барсан хүмүүсийн тухайд 57-80 насны иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Түүнээс гадна өчигдөр 70 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 26-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад бөөрний архаг дутагдлын улмаас нас барсан байна.

Цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдвар аваад нас барсан хүний тоо 136 болоод байна. Үүнээс 126 хүнийг COVID-19-ийн хүндрэлээр эндсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа бол 10 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/973575600063798