Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 895, орон нутагт 103, эмнэлгээс шалтгаалах нэг, зөөвөрлөгдсөн 16 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1,015 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 40,396 болж байгаа. 1,015 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол 16 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэгээс ирсэн хүмүүсийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Эдгээр иргэн Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа.

Бусад буюу дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,

  • 895 нь Улаанбаатар хотод
  • 103  нь орон нутагт бүртгэгдлээ. 
 

Сүүлийн 24 цагт 1,401 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 24,333 боллоо. Халдварын улмаас 4,869 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 2,717
  • Хүндэвтэр - 1,545
  • Хүнд - 486
  • Маш хүнд - 121 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 8,214 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Өнгөрсөн хоногт 57-83 насны долоон хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Мөн халдвар авсан хэдий ч өөр өвчний улмаас нас барсан нэг тохиолдол бүртгэгдлээ. 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.05.04/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/973575600063798

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.