2021/10/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.04₮
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-6°
04:00
S26
-3°
05:00
S26
-3°
06:00
S26
-3°
07:00
S26
-3°
08:00
S26
-3°
09:00
S26
-2°
10:00
S26
11:00
S26
12:00
S26
13:00
S26
14:00
S30
15:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймагт өчигдөр 4.3-6.3 магнитудын хүчтэй гурван удаа газар хөдлөв

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөвсгөл аймагт өчигдөр гурван удаа газар хөдөлжээ. Энэ талаар мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тухай бүрт нь Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлсэн байна. Тодруулбал,

  • Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар тавдугаар сарын 3-ны 16:46 цагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. Тухайн газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон Архангай, Орхон аймгийн зарим иргэдэд сул мэдрэгдсэн. (Ө-51°15”36”, У-100°26”24”)
  • Дээрх газарт мөн өдрийн 16:58 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна. (Ө-51°16”12”, У-100°23”24”)
  • Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар тухайн өдрийн 22:11 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөв. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. (Ө-51°10”48”, У-100°19”12”)

 

Эх сурвалж: ОБЕГ 

x