Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголын Хаан ширхэгт” тэмдэгийн тухай

ikon.mn
2021 оны 5 сарын 4
Сурталчилгаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын Ноос, Ноолуурын Холбоотой хамтран  Азийн Хөгжлийн Банкны /АХБ/ техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр Монгол ноос, ноолуур, бусад ширхэгтийн чанар, давуу талыг дэлхийд таниулахаар “Монголын Хаан Ширхэгт” /МХШ/  тэмдэгийг хөгжүүлж байна.

Монгол мал нь дулаанаа онцгой сайн хадгалдаг, ер бусын зөөлөн шинж чанартай ноос, ноолууртайгаас гадна бусад орны малынхаас илүү туяалаг, гялалзсан, амьд өнгөтэй, ширхэгт бүтээгдэхүүнд  байгалийн өнгөний өвөрмөц хослолыг бий болгож, ширхэгтийн нарийн нь сүлжмэл, нэхмэл эдлэлийн хөвсгөр, зөөлөн, дулаан чадварыг бий болгоно. Ширхэгтийн химийн найрлага, физик бүтэц нь тухайн ширхэгтэд байгалиасаа  чийг алдах ба хадгалах, үнэр  шингээх, уян хатан зэрэг шинж чанаруудыг үүсгэдэг. Иймд Монголд үйлдвэрлэсэн онцгой тансаг зэрэглэлийн ноос ноолууран бүтээгдэхүүнийг ялгаж, чанарыг нь гэрчлэн баталгаажуулах үүднээс “Монголын Хаан Ширхэгт” /МХШ/  тэмдэгийг  шалгуур хангасан байгууллага болон бүтээгдэхүүнүүд дээр сорчлон олгож эхэлжээ.

“МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” ТЭМДЭГИЙГ БҮТЭЭГДЭХҮҮНДЭЭ АШИГЛАХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА:

Бүтээгдэхүүндээ эрх авах байгууллага нь бүтээгдэхүүнд тавигдах стандартууд, үйлдвэрлэлийн явц, чанарын тогтолцоо зэрэг Баталгаажуулалтанд тавигдах шаардлагуудыг ханган Баталгаажуулалтын албаар тохирлын үнэлгээ хийлгэн хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой.   Одоогоор  Говь ХК, Ханбогд Кашимер ХХК, Кашмер Холдинг ХХК зэрэг үйлдвэрүүд нь  баталгаажуулсан бүтээгдэхүүндээ “Монголын Хаан ширхэгт” тэмдэгийг ашиглах  эрх  бүхий лицензийн гэрээ байгуулж, гэрчилгээ авсан байна.

“МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” ТОХИРЛЫН ТЭМДЭГИЙН АЧ ХОЛБОГДОЛ:

Монгол улсын ширхэгт бүтээгдэхүүнд итгэх хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлж, зөв сонголт хийхэд тусална.

  • Бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хэрэглээний үзүүлэлтүүдийг бүрэн хангасан Монгол улсын өндөр чанартай ширхэгт бүтээгдэхүүн гэдгийг  илтгэнэ
  • Хамгийн сайн ширхэгт эдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгийг гэрчилнэ
  • Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хэрэглэгчийн шаардлагыг хангаж, нэмүү өртөг шингээсэн болохыг гэрчилнэ