Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

“СҮҮ” ХК хувьцаа эзэмшигчдэдээ 2.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 5 сарын 3
Сурталчилгаа

“Сүү” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хийж 2020 оны стратеги төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн ажил, санхүүгийн үр дүнгээ онлайн хэлбэрээр нээлттэй тайлагналаа.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын лайв видеог https://bit.ly/3u8R3r3 линкээр хандан үзнэ үү.

 

“Сүү” хувьцаат компани 2020 онд 83.3 тэрбум төгрөгийн цэвэр борлуулалт хийн, өмнөх оноос 9.5 хувийн өсөлт үзүүлэн, цэвэр ашгийн хэмжээг 6.2 тэрбум төгрөгт хүргэж, өмнөх оноос 10.7 хувиар нэмэгдүүлж чадлаа. Мөн сүү бэлтгэлийн 30 гаруй чиглэлийн 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгч, фермерүүдээс 18.9 сая литр сүү татан авч, 17.8 тэрбум төгрөгийн орлого оруулан, өрхийн санхүү, амьжиргаанд нь дэмжлэг болохоос гадна  

2020 онд улсын төсөвт нийт 1.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн амжилттай байна.

Мөн үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмж, дэд бүтцээ сайжруулах, автомашины парк шинэчлэлийн хүрээнд 6.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн нь компанийн цаашдын өсөлтийг дэмжих, хөрөнгийн ашигт ажиллагааг сайжруулах, үр дүнтэй, томоохон ажлууд болсон.

 

Хөрөнгийн зах зээл рүү чиглэсэн бодлогоо зохистой хэрэгжүүлэн, 2020 онд компанийн нийт хуримтлагдсан ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 7.36 төгрөг буюу нийт 2.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгохоор болж, хувьцаа эзэмшигчдийнхээ өгөөжийг нэмэгдүүлэх ажлуудыг амжилттай гүйцэтгэлээ. Энэ онд компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 3791 гаруй болж өссөн нь компанид итгэх хөрөнгө оруулагчдын итгэл улам бүр нэмэгдэж буйг илтгэж байна.

 

Үүнээс гадна, үнэнч бэлтгэн нийлүүлэгчдээ урамшуулж, 2020 оны турш үйлдвэрт сүүгээ тогтвортой нийлүүлсэн 1200 гаруй фермер, 470 ажилтан, 3700 гаруй харилцагчдадаа нийт 1.2 сая ширхэг “Сүү” ХК-ийн хувьцаа бэлэглэхээр шийдвэрлээд байна. Компанийн зүгээс “Сүү ХК-аар дамжуулан малчид фермерүүдээ дэмждэг” нийт хэрэглэгчдэдээ, хамтын үнэ цэнийг бий болгодог бүхий л харилцагчдадаа талархлаа илэрхийлснийг энд онцолъё.   

2021 онд “Сүү” ХК зайрмагийн үйлдвэрийн хүчин чадлаа тэлсэнтэй холбоотойгоор үйлдвэрлэлээ 5 дахин нэмэгдүүлэх, нийт борлуулалтаа 30 гаруй хувь өсгөх, бэлтгэн нийлүүлэгчдээ дэмжиж энэ жилдээ таван хоршоо байгуулах зорилт тавин ажиллаж байна.

Ковид-19 халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, олон удаагийн хөл хорио, хил гааль, хөдөлгөөний хязгаарлалтууд тавигдан, ААН, нийгэм, улс даяараа эрүүл мэнд, эдийн засгийн томоохон сорилтуудыг даван туулсан амаргүй цаг хугацаанд “Сүү” ХК салбартаа манлайлагч байр сууриа улам бүр бататгаж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, хамгийн гол нь ард олны эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнүүдээ тасралтгүй үйлдвэрлэхийн зэрэгцээ ажилтан албан хаагчдаа эрсдлээс хамгаалан, үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.