Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Спутник V вакцины давтан тунг ОХУ-аас хэзээ авах нь тодорхой болсны дараа хэрэглэж эхэлнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Спутник V вакцины хоёрдугаар тун ОХУ-аас хэзээ орж ирэх нь тодорхой болсны дараа хэрэглэж эхэлнэ гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ.

Тэрбээр "Эрүүл мэндийн яам, Засгийн газраас хувийн хэвшлүүдэд вакцин оруулж ирэх зөвшөөрлийг олгосон. Энэ хүрээнд хувийн хэвшлийнхэн тодорхой тооны Спутник V вакцин оруулж ирээд иргэдийг дархлаажуулж байгаа.

Хамгийн сүүлд манай улсад 40,000 тун Спутник V вакцин орж ирсэн. Үүнээс 20,000 тун нь улсын мэдлийн вакцин юм.

Тухайн 20,000 тун Cпутник V вакцин одоогоор хэрэглээнд ороогүй бөгөөд ямар иргэдэд хэрэглэх талаар бид удахгүй мэдээлнэ.

Хамгийн гол нь коронавирусийн эсрэг вакцин заавал давтан тун хэрэглэж буй. Тиймээс бид хэзээ ОХУ-аас давтан тунг авах бололцоотой болно, түүний дараа хэрэглээнд оруулахгүй бол вакцины тун хоорондын зайд асуудал гарна.

Иргэдийн хувьд заавал Спутник V тариулна гэж туйлшрахгүйгээр байгаа вакциндаа хамрагдах бүрэн боломж бий" хэмээн ярив.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/973575600063798