2021/10/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.04₮
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-6°
05:00
S26
-3°
06:00
S26
-3°
07:00
S26
-3°
08:00
S26
-3°
09:00
S26
-2°
10:00
S26
11:00
S26
12:00
S26
13:00
S26
14:00
S30
15:00
S30
16:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Татварын өргүй байх гэдэг шалгуурт компаниуд бүдрээд тендер гацаад байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв. 

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,
  • Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийн талаар,
  • Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж, Сангийн сайдын зөвлөх Т.Очирхүү нарын хүмүүс гишүүдэд мэдээлэл өгөв. Гишүүд мэдээллийн дараа асуулт асууж, үг хэллээ. Бүлгийн гишүүд, ирэх оны улсын төсвийг ковидын дараах эдийн засгаа дэмжих рүү чиглүүлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Улсын төсвийн хөрөнгө гэж ярьж байгаа ч ард иргэдийн татварын мөнгө. Тиймээс маш зөв зарцуулах шаардлагатай. Сургуулийн насны 100 хүүхэдтэй суманд 500 хүүхдийн суудалтай сургууль барьдаг. Аймгийн төвөөсөө зайдуу дэд бүтэцгүй газарт сургууль цэцэрлэг бариад ашиглаж чаддаггүй зэрэг төсвийн хөрөнгө оруулалт, оновчгүй хийгдсэн зүйлс байна. Цаашид үүнийг зөв эрэмблэх, төрийн өмчит компаниудаа хувьчлах, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарах ёстой.

Ажлын байр, амьжиргаагаа өөд татахад төсвийн хөрөнгө оруулалтаа хандуулмаар байна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өнөөдөр зам барилга гэхээс илүү иргэдэд ажлын байр, амьжиргаагаа өөд татахад шаардлагатай зүйлд төсвийн хөрөнгө оруулалтаа хандуулмаар байна. Бас нэг анхаарах зүйл нь татварын өргүй байх гэдэг шалгуурт компаниуд бүдрээд тендер гацаад байна.

Эдийн засгийн байдлаас шалтгаалаад компаниуд татварын өр нь хуримтлагдсан. Энэ асуудлыг уян хатан шийдээд явах хэрэгтэй. Төсвийг агуулга талаас бус үр ашиг талаас нь эрэмблэх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Та бүхний үйл ажиллагааны чиглэл зөв байна. Гэхдээ үлгэр болголгүй зоригтой хэрэгжүүлээрэй. Соёл урлагаар дэмжинэ гэдэг соёлын төв барихыг хэлэхгүй. Боловсролыг сургууль, цэцэрлэгийн барилга байшин босгосноор хэмжихгүй ээ. Одоо иргэдийн амьжиргааг дэмжих л чухал байна. Бодлого, мөнгө хоёр нэг газар байж болохгүйг амьдрал нотоллоо.

Үр ашиг ярья гэвэл анхан шатандаа шийдвэр гаргах эрхийг өгөх ёстой

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Төсвийн шинэчлэл хийе гэвэл орон нутагт илүү их эрх мэдэл өгөх хэрэгтэй. Сангийн яам бодлогоо барьж ерөнхий хяналтаа тавиад явах ёстой. Сангийн яаманд баригдаад чөлөөт эдийн засаг, чөлөөт хөгжил боомилогдоод байна. Үр ашиг ярья гэвэл анхан шатандаа шийдвэр гаргах эрхийг өгөх ёстой. Олон хүний гар дамжсаар үр ашиггүй болоод байгааг анхаарах хэрэгтэй гэв.

Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Дүгнэлтэд, Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг сонгон шалгаруулах, томилох зэрэг хэд хэдэн заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн. Шүүх хараат бус, улс төрөөс ангид ажиллах ёстой. Гэтэл сонгон шалгаруулах үйл явцад УИХ шууд оролцох нь хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзжээ.

Тиймээс Шүүхийн тухай хуулийн зарим заалтыг дөрөвдүгээр сарын 28-наас түдгэлзүүлсэн Цэцийн дүгнэлттэй гишүүд санал нэгдлээ. Мөн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дэмжиж байгаагаа УИХ дахь Ардчилсан намын бүлэг илэрхийлсэн. Гишүүд энэ талаараа мэдээлэл хийхийн сацуу, Үндэсний аудитын газраас ирсэн бичигт бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж, нэгдмэл байдлаар хариу өгөхөөр шийдвэрлэв хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албанаас мэдээлэв.

x