Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганбат: Монголын рейтинг өндөртэй улс төрчдийн нэг С.Ганбаатар УИХ дахь АН-ын бүлэгт орж ирлээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат тус бүлэг 13 гишүүнтэй болж буй талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "УИХ дахь Ардчилсан намын бүлэг 13 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болж байна. 1990 оноос Ардчиллыг анхнаас нь эхлэн үүсгэж, ардчиллын төлөө тэмцэж явсан Н.Алтанхуяг дарга АН-ын бүлэгт ажиллахаар боллоо.

Үүнээс гадна Монголын рейтинг өндөртэй улс төрчдийн нэг С.Ганбаатар мөн манай бүлэгт орж ирлээ. АН-ын бүлгийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож амжилт авчрах, нэг нам, бүлгийн дарангуйллын эсрэг явж чадах нэр дэвшигчээ гаргасан. Энэ нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Н.Алтанхуяг юм. Түүнийг бүх талаар бид дэмжиж ажиллана.

АН-ын бүлгийн дарга, 1990 оноос хойш ардчиллын үйл хэрэгт оролцож байгаа хүний хувьд намын бүх үйл ажиллагаа хууль дүрмийн дагуу, эвтэй явагдах ёстой гэж боддог. АН хоёр талд Их хурлаа хийсэн. Хоёр Их хуралд хоёуланд нь очиж суусан. Эв нэгдлийг эрхэмлэх нь зүйтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд АН нэг нэр дэвшигчээ нэр дэвшүүлэхийн төлөө бүлэг ажиллаж байна. Цаг хугацаа байна. Бид хоорондоо ярилцаж байгаа" гэлээ.