Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Pfizer-аас бусад вакциныг 16-18 насны хүүхдүүдэд хийж болох эсэх нь тодорхойгүй байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан иргэдийг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалав.

Тэрбээр “Сүүлийн үед коронавирусийн эсрэг хүүхдийн вакцин анхаарал татаж байна. ДЭМБ-аас одоогоор зөвхөн Pfizer вакциныг 16-аас дээш насны хүүхдүүдэд хийж болно гэж мэдээлж буй.

Харин бусад вакцинуудын тухайд 18-аас доош насны хүүхдүүдэд хийж болох эсэх нь тодорхойгүй байгаа.

Гол нь 18-аас дээш насныхан буюу насанд хүрсэн иргэд вакциндаа идэвхтэй хамрагдвал хүүхдүүддээ халдвар тараах эрсдэл буурна. Тиймээс та бүхнийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1199221317191570