Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийт хүн амын дунд дархлаа хэрхэн тогтсоныг түүвэр судалгаагаар тодорхойлно"

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Вакцины хоёрдугаар тундаа хамрагдаад 14 хоносон иргэдийн хувьд дархлаа хэрхэн тогтсон нь сонирхол татсан сэдэв болоод байгаа. Тэгвэл энэ асуудлаар ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан тайлбар өглөө. 

Тэрбээр "Улаанбурхан, хепатитын вакциныг хийлгэсний дараа улсаас дархлаажуулалтын талаар судалгаа хийдэг. Түүвэр судалгаа хийгээд хүн амын хэдэн хувьд дархлаа тогтсон талаар үнэлгээг хийчихдэг учраас хүн бүр вакцин хийлгэснийхээ дараа тусгайлсан шинжилгээ хийлгэх шаардлагагүй. 

Нийт хүн амын дунд, архаг хууч өвчтэй хүмүүст, эрүүл мэндийн ажилтнуудын дархлаа тогтоц ямар байна гэдгийг тогтоох судлагааны ажил эхлээд явж байна. Тодорхой давтамжтай буюу 3, 6, 9, 12 сарын дараа дархлаа тогтоц ямар хэмжээнд байгааг шинжлээд явна.

Улсаас судалгаа хийхийн зэрэгцээ судлаачид, хувийн эмнэлгүүд судалгаа хийгээд явж болно. Дархлаажуулалтын тогтцыг үзнэ гээд "шинжилгээ өгнө, хаана өгөх вэ" гээд яриад байгаагаа зогсоох хэрэгтэй" хэмээн ярилаа.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.05.03/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1199221317191570

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.