Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Нислэг, тасалбар борлуулалт хэвийн горимд шилжсэн ч PCR шинжилгээ өгсөн байх зэрэг шаардлага хэвээр мөрдөгдөнө"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сард 16 удаагийн нислэг үйлдэхээр болсон.

Эдгээр нислэгээр ирэх иргэд тасалбараа хэвийн горимоор худалдан авахаар болоод буй. Тодруулбал, гадаадаас ирэх иргэд агаарын тээвэрлэгч компанидаа хандан тасалбараа захиалан авах боломжтой болж байна.

Ингэснээр өмнө нь тавигдаж байсан шаардлагуудыг үргэлжлүүлэх эсэхийг УОК-ын Шуурхай штабаас тодруулахад "Гадаад улсаас ирэх гэж буй иргэн PCR шинжилгээ өгсөн байх, эх орондоо ирээд долоо хоног тусгаарлагдах гэх мэтчилэн өмнө нь баримталж байсан журмууд хэвээр үргэлжилнэ. Харин тухайн улсдаа коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунгаа бүрэн хийлгээд 14 ба түүнээс дээш хоног болсон бол ажиглан тусгаарлах байранд тусгаарлахгүй" гэлээ. 

Тавдугаар сарын нислэгийн хуваарь:

  • 5 дугаар сарын 5-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 5 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар
  • 5 дугаар сарын 11-нд Сөүл-Улаанбаатар
  • 5 дугаар сарын 13-нд Сөүл-Улаанбаатар
  • 5 дугаар сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
  • 5 дугаар сарын 15-нд Бусан-Улаанбаатар
  • 5 дугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар
  • 5 дугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
  • 5 дугаар сарын 21-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 5 дугаар сарын 26-нд Токио-Улаанбаатар
  • 5 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
  • 5 дугаар сарын 27-нд Сөүл-Улаанбаатар
  • 5 дугаар сарын 28-нд Истанбул-Улаанбаатар
  • 5 дугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.