Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Орон нутагт 50-аас дээш насны иргэдийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тавдугаар сарын 2-н буюу өчигдөр улсын хэмжээнд 94 мянган хүн дархлаажуулалтад хамрагдсаныг ЭМЯ-наас танилцууллаа.

Вакцин хийлгэсэн иргэдийг байршил болон нэг, хоёрдугаар тунд хамрагдсан байдлаар ангилж харвал:

 

"Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа, орон нутгийн харьяалалтай 200,000 иргэн байдаг. Тэдгээр иргэн өөрийн амьдарч буй хороон дахь дархлаажуулалтын цэгт очиж вакцин хийлгэх боломжтой. Нийслэлд байнгын болон түр оршин сууж буй 1.1 сая иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн.

Харин улсын хэмжээнд 2 сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Энэ хүрээнд хөдөө орон нутагт 50-аас дээш насны иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн" гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэллээ. 

 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.05.03/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1199221317191570