Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахал гарснаас хойш 24 цагийн хугацаанд хамгийн олон хүн эдгэрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвараар өвчлөөд байсан 1,225 хүн эдгэрчээ.

Энэ нь цар тахал бүртгэгдэж эхэлснээс хойш 24 цагийн хугацаанд хамгийн олон хүн эдгэрсэн тохиолдол болж байна.

Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн хүний тоо 22,932 болж нэмэгдлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 4,956 хүн коронавирруст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 8,302 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. 

Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал хөнгөн оноштой бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тухайд,

  • Хөнгөн-2,824
  • Хүндэвтэр-1,525
  • Хүнд-488
  • Маш хүнд-119 хүн байгаа юм.

Түүнээс гадна одоогоор тандалт судалгаа үргэлжилж байгаа буюу эмнэлэгт эсвэл гэрт нь үлдээх эсэхийг шийдээгүй 3,054 тохиолдол байна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/1199221317191570