Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 911 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 39,381 болж байгаа. 911 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар. Тодруулбал,
Сүүлийн 24 цагт 1,225 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 22,932 боллоо. Халдварын улмаас 4,956 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 8,302 хүнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт хоёр хүн нас барлаа. Нас барсан иргэд 36 болон 60 настай эрэгтэй. 60 настай эрэгтэйн хувьд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: /2021.05.03/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)