Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨСҮТ-ийн вакцин, био бэлдмэл хадгалах агуулах ирэх сард ашиглалтад орно

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба

ХӨСҮТ-ийн вакцин, био бэлдмэлийг хадгалах, хүйтэн хэлхээний үндэсний төв агуулахын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил эхэлжээ.

Ингэснээср тус агуулахад +2-8 градус, -15-25 болон -70 хэмийн градуст зориулагдсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулах юм байна.

Вакцины хадгалалт тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор уг агуулах баригдаж байгаа бөгөөд ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

ХӨСҮТ-ийн хэмжээнд хүчилтөрөгчийн нөөцийг бүрэн хангаад зогсохгүй өдөрт 125 баллон хүчилтөрөгч үйлдвэрлэж, бусад эмнэлэг, шаардлагатай газруудыг нөөцөөр хангах үйлдвэртэй болоод байгаа билээ.