Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Архангай, Өвөрхангай, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Архангай, Өвөрхангай, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна
Sara, ikon.mn - text to speech

Архангайн өмнөд, Өвөрхангай, Төв аймгийн хойд хэсгээр өнөө шөнө цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. 

Мөн өнөө шөнө Дундговь, Өмнөговийн зүүн, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд, Дорноговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэх төлөвтэй байна.

Иймд иргэд, малчид та бүхнийг болзошгүй аюулаас сэргийлэхийг зөвлөж байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ