Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

ТЕНДЕРИЙН УРИЛГА: Хуванцар дахин боловсруулах технологийн суурь судалгаа хийх

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 5 сарын 3
Сурталчилгаа

Ерөнхий мэдээлэл

Каритас Чех Репаблик (КЧР) нь Европын Холбооноос санхүүжүүлж буй "Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах" төслийг Монголын Байгаль Орчин, Аюулгүй Байдлын Төв (МБОАБТ), Т.Г. Масарыкын нэрэмжит Усны Судалгааны Институт (УСИ), Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр (МТХГ), Экосум ТББ (ЭС) -тай хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн ерөнхий зорилго нь Монгол улсын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх юм. Төслийн тодорхой зорилтууд нь БЖДҮ-үүдэд тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн (ТХҮ) практик арга барилыг нэвтрүүлэхийг дэмжиж, ТХҮ-ийн загварыг сурталчлах ба Үндэсний ТХҮ-ийн бодлогын хэрэгжилтийг бэхжүүлж, ТХҮ-ийн үр ашгийг хүртэхэд оролцогч талуудад туслах таатай орчинг бүрдүүлэх юм.

Төслийн хүрээнд Монгол улсад ашиглагдаж байгаа хуванцар дахин боловсруулах технологид байгаа дутагдал, цоорхойг нь тодорхойлсны үндсэн дээр БЖДҮ-үүдэд олон улсын сайн туршлагаас тохиромжтой технологийг санал болгоход чиглэсэн “Хуванцар дахин боловсруулах технологийн дутагдлыг тодорхойлох үнэлгээ”-г зөвлөмжийн хамт боловсруулахаар зорьж байгаа тул БЖДҮ-үүдийн ашиглаж байгаа технологийн талаар мэдээлэл цуглуулж суурь судалгааг хийх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Судалгааны зорилго

Энэхүү даалгаврын зорилго нь хуванцар дахин боловсруулалтын техник, нийгэм, эдийн засгийн нарийвчилсан мэдээллийг цуглуулж “Хуванцар дахин боловсруулах БЖДҮ-ийн технологийн суурь судалгаа”-ны тайланг Монгол болон Англи хэл дээр боловсруулахад оршино. Даалгаврын хүрээнд цуглуулсан мэдээлэл болон судалгааны тайлан нь Монгол улс дахь хуванцар дахин боловсруулах БЖДҮ-үүдэд дутагдаж байгаа технологийн төрлийг тодорхойлох “Хуванцар дахин боловсруулах технологийн дутагдлыг тодорхойлох үнэлгээ”- ний суурь болж өгөх юм. Дэлгэрэнгүйг Хавсралт А-с харна уу.

Тавигдах шаардлага:

  • Төсөлд технологийн судалгаа, шинжилгээ хийж байсан туршлагатай;
  • Байгаль орчин, хог хаягдлын менежментийн салбарын талаар мэдлэг, туршлагатай;
  • Хуванцар дахин боловсруулах технологийн талаар техникийн болон хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэргэжлийн түвшний ойлголттой;
  • Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй;
  • Англи болон Монгол хэл дээр мэргэжлийн түвшинд судалгааны тайлан боловсруулах чадвартай;
  • Харилцааны өндөр ур чадвартай;
  • Мэргэжлийн, санаачилгатай, уян хатан, найдвартай, хариуцлагатай байх;
  • Европын Холбоо болон бусад олон улсын санхүүжилттэй төслийн хүрээнд судалгаа шинжилгээний ажил хийж байсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материалууд:

Тендерт оролцогчид саналдаа дараах мэдээллийг оруулсан эсэхийг харгалзан саналыг сонгон шалгаруулна. Үүнд:

  1. Хуванцар дахин боловсруулагч БЖДҮ-үүдийн технологийн мэдээллийг цуглуулж суурь судалгааны тайлан боловсруулах ажлын төлөвлөгөө, үүнд судалгааны аргачлал, болон тухайлсан ажил үүргийг ямар хугацаанд яаж гүйцэтгэх тухай болон санал болгох судалгааны тайлангийн бүтэц зэргийг дурдах;
  2. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга (нотлох баримт бичгийн хуулбар);
  3. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гүйцэтгэлийн талаар өмнөх захиалагчаас олгосон тодорхойлолт
  4. Судалгаа хийх, тайлан дүгнэлт боловсруулах гол мэргэжлийн боловсон хүчний танилцуулга (CV), мэргэжлийн дипломын хамт;
  5. Судалгааг хийх төсөв, үнийн санал (нийт үнийн санал 2500 еврогоос хэтрэхгүй байх);
  6. Байгууллагын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар;
  7. Байгууллагын танилцуулга;

Тендерт оролцогч байгууллага/эксперт дээрх шаардлагуудыг хангасан материалуудыг 5-р сарын 13-ны дотор ccr.mongolia.office@caritas.cz хаягаар ирүүлнэ үү.

Тендерийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл +976-88311830 утсаар холбогдоно уу. Тендерийн материалыг Англи эсвэл Монгол хэлний аль алинаар нь хүлээн авна.


Хавсралт A

I. Зорилтот бүлэг: Хуванцар дахин боловсруулах БЖДҮ-үүд

II. Даалгаврын зорилтууд:

  1. “Хуванцар дахин боловсруулах технологийн цоорхойн үнэлгээ” боловсруулахад шаардагдах технологийн суурь мэдээллийг Улаанбаатар хот (24 орчим үйлдвэр) болон Булган аймгийн төв дэх (1 цех) БЖДҮ-үүдээс цуглуулах
  2. “Хуванцар дахин боловсруулах БЖДҮ-ийн технологийн суурь судалгаа”-ны тайланг Монгол болон Англи хэл дээр боловсруулах

III. Судалгаа хийхийн тулд авах шаардлагатай арга хэмжээнүүд

  1. Тохиромжтой судалгааны аргыг урьдчилан тодорхойлсон байх
  2. Товч тодорхой, нарийвчилсан судалгааны үе шаттай байх
  3. Судалгааны үр дүнд ирүүлэх тайлан, мэдээллийн жагсаалтыг гаргах
  4. Судалгааны ажлын ерөнхий төлөвлөгөө гаргах
  5. Урьдчилан тодорхойлсон баг бүрэлдэхүүнтэй байх, даалгаврыг хуваарилсан байх
  6. Дэлгэрэнгүй төсөв, төсвийн төлөвлөгөө гаргах
  7. Судалгааны хийгдэх үед захиалагчид 1 удаагийн явцын тайлан ирүүлэх
  8. Судалгаанд ашигласан асуумжийг судалгааны эцсийн тайланд хавсаргах

IV. Судалгааны аргачлал

Судалгааны ерөнхий зорилгыг биелүүлэхэд туслах арга аргачлалыг гүйцэтгэгч өөрийн сонголтоор сонгож ашиглана. КЧР байгууллагын зүгээс судалгаанд шаардагдах хуванцар дахин боловсруулагч БЖДҮ-ийн ерөнхий болон холбоо барих мэдээллийг гүйцэтгэгчид өгч болно.

Мөн КЧР нь гүйцэтгэгчид судалгааны үеэр хуванцар дахин боловсруулах БЖДҮ-үүдээс хариулт авбал зохих асуултын жагсаалтыг өгөх болно. “Хуванцар дахин боловсруулах технологийн суурь судалгаа”-ны тайланд тэдгээр мэдээллийг багтаасан байх шаардлагатай ба гүйцэтгэгч асуултуудыг БЖДҮ-ийн онцлогт тохируулан өөрчилж болно.


CALL FOR TENDER: BACKGROUND DATA COLLECTION for PLASTIC RECYCLING TECHNOLOGY GAP ASSESSMENT

Background

Caritas Czech Republic (CCR) in Mongolia is implementing the EU-funded project “Sustainable Plastic Recycling in Mongolia” in partnership with Environment and Security of Center (ESCM), TG Masaryk Water Research Institute (WRI), Mongolian Sustainable Development Bridge (MSDB) and Ecosoum (ES). The main objective of the project is to contribute to economic prosperity and poverty reduction and support the development of a green economy and the transition towards a low-carbon, resource-efficient and circular economy in Mongolia. The specific objectives of the project are to promote sustainable production and consumption (SCP) patterns by supporting MSMEs in adopting SCP practices, and to create an enabling environment to strengthen the implementation of national SCP policies and assist stakeholders in harvesting the benefits of SCP.

As the project will develop a “Technology Gap Assessment” for plastic recycling MSMEs in Mongolia, it is a priority to conduct a research to collect background data.

Goal of the Assignment

The purpose of this assignment is to collect detailed technical and socio-economic data with regard to recycling of waste plastics and prepare a research report (EN, MN) of background technological data of plastic recycling MSMEs. The data to be provided via this work will serve as a basis for a technology gap assessment to define the exact types of technologies that are missing. Refer to Annex A for details of the assignment.

Requirements

  • Experience in undertaking technological research for projects;
  • Demonstrated understanding of development sector in the field of environment and waste management (verifiable information on relevant experience required);
  • Proficiency with the technical and ecological aspects of recycling;
  • Knowledge of related legislation;
  • Excellent written and spoken English and the ability to edit texts;
  • Excellent interpersonal, communication, negotiation and coordination skills;
  • Ability to adhere to deadlines and flexibility;
  • Prior experience in conducting research under EU-funded or international project research is an asset;

Materials to be submitted:

The offers will be selected on the basis of offers containing:

  1. Research plan for technological data collection from plastic recycling companies, including the description of the methodology, the description of particular tasks, timeframe and proposed structure of the research etc.
  2. Description of relevant expertise and experience (copies of documents to prove qualification and experience)
  3. Reference letters from previous clients on the performance of previous similar assignments
  4. Qualifications of key personnel participating in the assignment, demonstrating necessary expertise
  5. Budget for the assignment and total price of the offer (the price cannot exceed 2500EUR)
  6. Copy of the registration certificate of the organization
  7. Organizational brochure/introduction

We encourage entities/experts who feel that they meet the requirements to submit their bids by email at ccr.mongolia.office@caritas.cz by 13 May, 2021.

For additional information with regards to the tender assignment, please call +976-88311830. The documents in both English and Mongolian will be accepted.


Annex A

I. Target group: MSMEs in the plastic recycling sector

II. Objectives of the Assignment:

  1. Survey plastic recycling MSMEs in Ulaanbaatar (approximately 24) and Bulgan provincial center (1 small facility) to collect technological background data to form a basis of the technology gap assessment.
  2. Submit a research report (EN, MN) of background technological data of plastic recycling MSMEs.

III. Required activities for conducting the overall assignment

  1. Have concise and defined survey/field study methods
  2. Have clear and detailed survey/field study stages
  3. Define the list of deliverables of the research
  4. Develop overall research work plan
  5. Have defined team composition and task assignments
  6. Have detailed budget plan
  7. Provide CCR with a progress report in the middle of the research
  8. Attach questionnaires, survey and interview questions and answers utilized for the study in the final report

IV. Research methodology

Study must be carried out with employment of necessary research methods to help reach the overall goal of the study.

CCR will provide the contractor with all general and contact information it has about plastic recycling MSMEs that will be required to conduct the research.

CCR will provide a list of questions to which it would be appropriate to be answered by MSMEs to the contractor. The research report of technological background data of plastic recycling MSMEs should include result of survey with answers to at least those questions. The contractor may tailor the questions to better suit to the specific background of MSMEs.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.