Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨСҮТ-ийн гадна талбайд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээний цэг ажиллаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайд коронавируст халдвар илрүүлэх PCR шинжилгээний яаралтай цэг ажиллаж байна.

Энэхүү цэгт иргэнтэй ямар нэг хавьтал үүсгэхгүйгээр сорьц авах боломжтой. Ингэснээр сорьц авч буй ажилтныг болзошгүй эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой юм.

Гэхдээ энэ цэгт зөвхөн "УОК-ын шийдвэрээр дайчилгаанд ажиллах гэж буй цэрэг, цагдаагийн алба хаагчдыг яаралтай журмаар шинжилж байгаа. Өдөрт 80-100 орчим шинжилгээг авч, хариуг баталгаажуулж байна" хэмээн албаны эх сурвалж хэллээ.

Дээрх цэгээс гадна өнөөдөр

  1. Сүхбаатар дүүрэг - 31 дүгээр сургууль
  2. Баянзүрх дүүрэг - Тэнгэр худалдааны төвийн гадна талбай
  3. Хан-Уул дүүрэг - Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд явуулын баг ажиллан, PCR шинжилгээ авна хэмээн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат өмнө нь хэлж байв.
ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг