Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болдсайхан Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөнө

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Б.Болдсайхан эмч,

"Зөв ХҮН электорат эвслээс Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаад оролцохоо мэдэгдсэн хоёр дахь хүнээр "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан тодроод байна. Б.Болдсайхан нь "Ерөнхийлөгчөө захиалъя" аянд оролцсон иргэдээс хамгийн олон санал авсан хүмүүсийн нэг юм. 

Тэрбээр “Зөв ХҮН Электорат эвсэлээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал ирсэн. Жирийн эмч, нам бус, иргэн хүний хувьд нэр төрийн санал байлаа, баярлалаа. Монгол Улс, сонгогч олны хүсэл зорилго, Үндсэн Хууль болон бусад хуулийг чанд мөрдөн хичээн зүтгэнэ" хэмээн жиргэсэн байна. 

Нийтлэлч Баабар, "Датаком"-ын Д.Энхбат, Б.Болдсайхан эмч, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын таван хүмүүст "Зөв ХҮН электорат" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан.

Одоогийн байдлаар эдгээр хүмүүсээс Д.Энхбат, Б.Болдсайхан нар уг хүсэлтийг хүлээн аваад буйгаа мэдэгдээд байна. Мөн нийтлэлч Баабар тун удахгүй уг хүсэлтийг хүлээн авснаа мэдэгдэнэ гэдэг мэдээлэл байна. 

Харин УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл "Зөв ХҮН электорат"-ын хүсэлтийг хүлээн авсан тохиолдол Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзсан байх ёстой аж. Тэрбээр М.Тулгат даргатай АН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдсөн ч 1,719.03 оноогоор гуравдугаарт бичигдсэн байна. 

Дээрх нэр дурдагдсан хүмүүсээс гадна "Алтан Дорнод Монгол"-ын захирал Т.Ганболд, "Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан нар эвслийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөх санал тавих асуудал яригдаж байгаа аж. 

Ийнхүү эвслийн төлөөлөх зөвлөлийн 15 гишүүний олонхын саналаар Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдсөн хүмүүсээс нэр дэвшигчээ тодруулах юм байна.