Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутагт дархлаажуулалт эхлүүлэхээр COVID-19-ийн эсрэг вакцин тээвэрлэсэн авто машинууд замдаа гарав

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг орон нутагт эхлүүлэхээр вакцин тээвэрлэсэн авто машинууд ХӨСҮТ-өөс хөдөллөө. 

Аймгууд руу вакцин түгээх үйл ажиллагаанд Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайд нар оролцсон юм. 

Өнөөдөр 11 аймаг руу 93,000 тун вакцины тээвэрлэлтийг цагдаагийн хамгаалалттайгаар түгээж байна. Хөдөө орон нутагт 18-50 насны 808,284 хүн, 50-аас дээш насны 305,950 хүн амьдарч байгаагаас 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн.

21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд 11 аймагт вакциныг дараах байдлаар түгээгээд байна.

Үүнд:

  • Архангайд 7,200 тун,
  • Говьсүмбэрт 4,000 тун,
  • Өмнөговьд 18,200 тун,
  • Орхонд 10,000 тун,
  • Төв аймагт  13,100 тун,
  • Булганд 14,441 тун,
  • Сүхбаатарт 8,000 тун,
  • Хэнтийд 7,200 тун,
  • Говь-Алтайд  12,800 тун,
  • Дундговьд  4,400 тун,
  • Өвөрхангай аймагт  22,000 тунг тус тус хүргүүлсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын Засгийн газрын эн тэргүүний зорилго нь иргэдээ вакцинжуулах бөгөөд боломжит хувилбаруудыг судалж, вакцинжуулалтыг идэвхжүүлж байна.

Одоогоор зорилтот бүлгийнхээ 43%-ийг вакцинжуулсан явцтай байгаа. Өнөөдрөөс орон нутагт вакцинжуулалтыг эхлүүлэх боломжтой болж байна. Хамгийн чухал нь орон нутагт хүйтэн хэлхээний бүрдүүлэлтийн асуудал амаргүй байгаа тул хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллавал тустай.

Орон нутгийн иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулахыг уриалж байна. Бид зургаадугаар сарын 1-н гэхэд орон нутгийн иргэдээ коронавируст халдварын эсрэг эхний тунгийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Ингэж чадвал долдугаар сарын 1-н гэхэд хоёр дахь тунг хийх боломжтой болно.

Төлөвлөж буйгаар хоёр дахь тунг долдугаар сарын 1-н гэхэд орон даяар хийсэн байж чадвал Азийн дөрөв дэх давлагааг сөрөх боломжтой болно. Улмаар тохиолдлын тоог бууруулж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадах юм. Вакциныг нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад Засгийн газар хичээн ажиллана" гэлээ.

ВИДЕО: 

https://fb.watch/5dTHaJCEvC/
ФОТО: