Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 24 цагт дотоодод 1,182, зөөвөрлөгдсөн нэг болон ЭМ-ийн 2 ажилтнаас COVID-19 илэрч, хоёр хүн нас барлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. 

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэхээр 8,522 хүнээс шинжилгээ авахад 1,185 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Бүртгэгдсэн тохиолдлуудыг танилцуулбал

  • 1,182 нь дотоодын халдвар байна. Ингэснээр дотоодын халдвар нийт 37,839 боллоо.
  • Мөн ажил үүргээ гүйцэтгэж байсан эрүүл мэндийн 2 ажилтан халдвар авсан нь тогтоогдож, халдварт өртсөн эрүүл мэндийн ажилтны нийт тоо 96 болсон.
  • Зөөвөрлөгдсөн 1 тохиолдол бүртгэгдлээ. Тухайн хүн нь дөрөвдүгээр сарын 23-нд Казахстан улсаас Улаанбаатарт ирсэн монгол иргэн байна. Гадаадаас зөөвөрлөгдсөн 487 боллоо.

Түүнчлэн дотоодод бүртгэгдсэн халдварын 1,059 тохиолдол нь Улаанбаатарт илэрсэн бол орон нутагт нийт 123 тохиолдол шинээр нэмэгдлээ" гэлээ.

 

Мөн сүүлийн 24 цагт 1,026 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн тусгаарлалт ажиглалтаас гарсан байна. Харамсалтай нь коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр хоёр хүн нас баржээ. Тодруулбал,

  • Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан 84 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдсан 47 настай эмэгтэй нар коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
https://fb.watch/5dPQaqHMT3/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.