Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдахгүй"

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
iKon.mn

Засгийн газрын энэ сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсад үүсээд буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаагч татахгүй байх шийдвэр гаргасан. Ингэснээр тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдахгүй гэсэн үг юм.

Харин 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдаж албаа хаасан хугацаат албаны дайчид удахгүй халагдана гэж Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.