Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батцэцэг: Спутник вакцины эхний ээлжийн 20,000 тунг яг одоо хүлээн авч байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ГХЯ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр 20,000 тун Спутник вакцин хүлээн авч байгааг мэдээллээ.

Тэрбээр албан ёсны фэйсбүүк хаягаараа дамжуулан "Засгийн газрын холбогдох байгууллагууд вакцины татан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр яриа хэлэлцээг үргэлжлүүлж, идэвхтэй ажилласаар байгаа.

ОХУ-ын Спутник вакцины эхний ээлжийн 20,000 тунг бид яг одоо хүлээн авч байна. Манай хувийн хэвшлийн зүгээс мөн 20,000 тунг татан аваад байгаа.

Vero Cell вакцины ээлжит 334,400 тунг өнөөдөр шөнө тээвэрлэн авчирна" хэмээн мэдээлжээ.

Спутник вакциныг тээвэрлэн ирж буй онгоц 19:00 цагийн орчимд МИАТ компанийн агаарын хөлгөөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардсан байна. 

Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас коронавирусийн эсрэг нэг сая тун Спутник V вакцин худалдан авахаар гэрээ байгуулаад байгаа юм.