Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ашиана Эйрлайнсын тавдугаар сарын 2-ны нислэгээр АНУ-ын Сайпан арлаас 100 гаруй иргэн эх орондоо ирлээ

A.Жаргал
2021 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр 2021 оны 05-р сарын 02-ны үүрийн 03:50 цагт Ашиана Эйрлайнс компанийн тусгай нислэгээр 247 хүн иржээ. Үүн дотор АНУ-ын Сайпан аралд ажиллаж, амьдарч байгаад нутаг буцаж буй 100 гаруй Монгол Улсын иргэн багтсан бөгөөд эдгээр иргэд нь Ковид-19-ын вакцины  2-р тунгаа бүрэн хийлгэж, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа ирж байгаа юм байна.

Дашрамд дурьдахад Ашиана Эйрлайнс компани нь Сайпан – Сөүл, Сөүл – Улаанбаатар чиглэлд давхар нислэг үйлдэх эрхтэй одоогийн байдлаар цорын ганц агаарын тээвэрлэгч компани бөгөөд тухайн иргэдийг ажиллах боломжоор хангаж байсан Жунсон Констракшн ХХК-ийн хүсэлтээр Сайпан – Сөүл чиглэлд тусгай нислэг зохион байгуулж, улмаар тухайн нислэгээ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгтэйгээ холбох замаар дээрх 100 гаруй иргэнийг нутаг буцах боломжоор хангажээ.

Ашиана Эйрлайнс нь 2019 оноос эхлэн Сөүл -Улаанбаатар - Сөүл чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд олон улсын 5 одтой агаарын тээвэрлэгч юм байна.