Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Словени хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчино

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улс хооронд байгуулсан “Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болжээ.

Хэлэлцээрийн дагуу хоёр улсын дипломат болон албан/сервис паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байгааг ГХЯ-наас мэдээллээ.

Бүгд Найрамдах Словени Улс нь 2.1 сая хүн амтай, Европын Холбооны гишүүн улс бөгөөд Шенген бүсэд хамрагддаг. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн бөгөөд нэг хүнд ноогдох ДНБ-ний үзүүлэлт нь 27 мянган ам.доллар.

 

Эх сурвалж: ГХЯ