2021/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.18₮
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
21:00
S29
20°
22:00
S29
18°
23:00
S29
17°
00:00
S29
16°
01:00
S29
16°
02:00
S31
15°
03:00
S29
14°
04:00
S29
13°
05:00
S30
13°
06:00
S30
14°
07:00
S30
15°
08:00
S30
16°

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна

ikon.mn
2021 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу тавдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нийт нутгаар, 4-нд говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Түүнчлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хот хоорондын болон орон нутгийн замд хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан иргэд баталгаагүй замаар зорчиж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарч байна.

Иймд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Баталгаагүй замаар болон гөл мөрний мөсөн дээгүүр зорчихгүй, тээвэр хийхгүй байх,
  • Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй, хараа хяналтгүй үлдээхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
x