Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Агаарын хилийг тавдугаар сарын 10-наас нээх болон хот хооронд зорчих хөдөлгөөний зохицуулалтыг ЗГ батална"

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

УОК өчигдөр орой цахимаар хуралдаж зарим асуудлыг хэлэлцсэн тухай мэдээлсэн.

Тодруулбал агаарын хилийг тавдугаар сарын 10-наас нээж, ачаа болон зорчигч тээврийг хэвийн горимд шилжүүлэхээр санал нэгдсэн байна. Уг нь Засгийн газраас агаарын хилийг тавдугаар сарын 1-нд нээнэ гэж байсан боловч коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлогдож байгаа бололтой.

ИНЕГ-аас агаарын хилийг нээх бэлтгэлээ хангаснаа мэдэгдээд байгаа юм.

Мөн коронавирусийн эсрэг вакцины 2 дахь тунг хийлгээд 14 хоносон болон халдвараар өвдөөд эдгэрсэн иргэдийг тавдугаар сарын 5-наас хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцуулах журмыг Засгийн газар эцэслэн шийдвэрлэх тухай эх сурвалж мэдээлэв.

Халдвараар өвдөөд эдгэрснийг батлах гэрчилгээг гэрэгэ системээс авдаг болгох гэж байна.