Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Мягмар: 250 мянган метр кубын багтаамжтай цэвэрлэх байгууламж барьж ашиглалтад оруулна

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 30
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:51 2021/04/30

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1157040601376670

УИХ-ын дарга Г.Занданшатар “Ус үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт энэ онд дуусаж байгаа. Энэ талаар ярьсангүй. Хэчнээн гол горхи, нуур цөөрөм ширгэж байгаа талаар мөн л мэдээлэл өгсөнгүй. Усны талаар баримтлах үндэсний бодлого, Оюутолгойн ашиглалтаар гүний ус хэчнээн хэмжээгээр хоргодож байгаа талаарх тооцоолол алга. Тэгж үзэж, бодож байгаа гэх юм. Ингэж болохгүй” гэлээ.

Өнөөдрийн хэлэлцэх асуудал дууссан тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

14:42 2021/04/30

Усны газрын дарга Ш.Мягмар “АНУ-аас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ. Энэ хүрээнд гурван том төсөл хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын ус хангамжийг газрын доорх ус ашиглан нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, төв цэвэрлэх байгууламжаас гарсан бохир усыг гүн боловсруулалт хийж, цэвэршүүлэн дулааны цахилгаан станцын хөргөлтөд өгнө. Гуравдугаарт, Усны засаглалыг бэхжүүлнэ.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд төв цэвэрлэх байгууламжийг шинэчилж байгаа. Энэ ажлын хүрээнд 250 мянган метр кубын багтаамжтай цэвэрлэх байгууламж барьж ашиглалтад оруулна. Усыг гүн боловсруулж, дулааны 3, 4 дүгээр цахилгаан станцын хөргөлтөд ашиглана. Ингэснээр хаягдал усыг цэвэрлэж эргүүлэн ашиглаж байгаа ажилд том дэвшил гарна гэж үзэж байгаа” гэв.

12:02 2021/04/30

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы Баасан гарагийн үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50 хувийг улсын тусгай хамгаалалтад аваад байна. Усны нөөцийн төлбөрт жилдээ 40-47 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг.

Орлогын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа. Гэвч ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогын 35-аас доошгүй хувийг ус, усан орчныг хамгаалах, нөөцийг нөхөн сэргээх ажилд зарцуулах тухай хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна.

Усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах ажлыг хийх хэрэгтэй байна. Гадаргын усны нөөцийг нэмэгдүүлж, усан цогцолбор барихад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, говь, хээрийн бүсийн газрын доорх цэнгэг усны ордуудыг улсын тусгай хамгаалалтад авах, уул уурхайн олборлох, баяжуулах, хүнд үйлдвэрүүдэд 2030 оноос эхлэн газрын доорх ус ашиглуулахгүй байх, энэ хугацаанд гадаргын усаар хангах төслүүдийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж ашиглалтад оруулах, Улаанбаатар хотын усан хангамжийг хосолмол эх үүсвэртэй болгох нь чухал.

Мөн хот суурингийн цэвэрлэх байгууламжуудыг шинээр барих, өргөтгөх, усны салбарын боловсон хүчнийг бэлтгэх зэрэг арга хэмжээг зөв төлөвлөн хэрэгжүүлэх нь шаардлагатай” гэлээ.