Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд COVID-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунг 811,480, хоёрдугаар тунг 327,251 хүн хийлгэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр улсын хэмжээнд 57,103 хүн коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамрагджээ.

Ингэснээр дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо нийтдээ 1,138,731 боллоо.

 

Вакцинд хамрагдсан нийт хүмүүсийн 811,480 нь эхний тунгаа хийлгэсэн бол 327,251 хүн хоёрдугаар тунгаа хийлгээд байгаа юм.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 965,729 иргэнийг дархлаажуулаад байгаа бол орон нутагт 173,002 хүн вакцинд хамрагдсан байна.

Улсын хэмжээнд хүнийг 2,067,292 коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулахаар төлөвлөсөн. Үүнээс 1.1 сая хүнийг Улаанбаатар хотод дархлаажуулах юм.

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явц:

 

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/479253063407989