Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Сүүлийн хоногт 28 тохиолдол зөөвөрлөгдөн ирсний 19 нь Энэтхэгээс байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1,328 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 35,979 болсон.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1,328 нь дотоодын халдвар бол 28 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.

Ингэснээр нийт дотоодын халдвар 35,354, зөөвөрлөгдсөн тохиолдол 486 болж нэмэгдлээ.

"Гаднаас зөөвөрлөгдсөн 28 тохиолдлын хувьд,

  • Дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр Энэтхэг улсаас ирсэн манай улсын нэг иргэн
  • Дөрөвдүгээр сарын 23-нд Алматы-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Казахстан улсаас ирсэн манай улсын найман иргэн,
  • Дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн тус улсын 19 хүнээс тус тус халдвар илэрсэн байна.

Энэтхэг улсын иргэдийн 28 нь Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа бол нэг хүн нь Улаанбаатар хотод тусгаарлагдаж байна" хэмээн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/479253063407989

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.