Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

CU олон улсын сүлжээ конвиниенс дэлгүүр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Байгальд ээлтэй Монгол гэр” төслийг хэрэгжүүлнэ

ikon.mn
2021 оны 4 сарын 30
Сурталчилгаа

НҮБ-ын Хүүхдийн сан болон CU олон улсын сүлжээ конвиниенс дэлгүүрийн Солонгос дахь “BGF Retail” компаниуд хамтран Монгол Улсад хэрэгжүүлэх  байгаль орчинд ээлтэй, дулааны алдагдал багатай “МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГЫН ТӨСӨЛ”-ийг хамтран хэрэгжүүлэх албан ёсны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Төслийн зорилго нь хүүхэд, эмэгтэйчүүд (жирэмсэн эмэгтэйчүүд) болон нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийг бууруулах, тав тухтай дулаахан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, амьдрах орчны чанарыг сайжруулж ахуйн хог хаягдлыг бууруулах зорилготой бөгөөд гэрт амьдардаг өрхүүдэд цахилгааны халаагуур суурилуулахад дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.

 

(Сөүл хотын Мапу дүүрэгт байрлах UNICEF-ийн Солонгос уль дахь төлөөлөгчийн газарт зохион байгуулагдсан MOU байгуулах ёслолд BGF retail компанийн гүйцэтгэх захирал Ли Гон Жүн, Премиум группийн ТУЗ-ын дарга А.Ганхуяг, UNICEF-ийн Монгол дах төлөөлөгч Alex Heikens, БНСУ дах UNICEF-н ерөнхий нарийн бичгийн дарга Ли Ки Чол(зүүн талаас) нар дурсгалын зураг татуулав)

500,000 мянган долларын хөрөнгө оруулалт бүхий энэхүү төслийг Монгол Улсад 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд Улаанбаатар хотын хамгийн их гэр хороолол төвлөрсөн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд оршин суудаг нийгмийн эмзэг бүлгийн 500 гаруй өрх, 10 гэр цэцэрлэгт  Байгальд орчинд ээлтэй “Монгол гэр”-ийн дулаалга, халаалтын CHIP багцын дэмжлэг үзүүлэхэд зориулагдах юм.

 

Ихэнх гэр нь нүүрс, модыг түлш болгон ашигладаг бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүд чанар муутай түлш шатаах явцад үүссэн хортой бодист их хэмжээгээр хордох асуудал гардаг.

Үүнтэй харьцуулахад байгальд ээлтэй, дулаан бага алддаг гэр нь цахилгаанаар ажилладаг дулааны системтэй бөгөөд агаарын бохирдолд бага нөлөө үзүүлэхээс гадна энгийн гэртэй харьцуулахад дулааны алдагдлын хэмжээ 25 орчим хувь байдаг байна. Уг гэр нь эрчим хүчний хэрэглээг бууруулахад маш их нөлөөтэй бөгөөд гал түймэр гарах эрсдэл тун бага байдгаараа онцлогтой. 

Түүнчлэн уг төсөл нь гэр доторх агаарын чанар, эрчим хүчний үр ашгийг хянах замаар орчныг сайжруулахад тасралтгүй дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.

CU конвиниенс сүлжээ дэлгүүрийн Глобал франчайз эрх олгогч 30 жилийн түүхт  “BGF Retail” компанийн Монгол дахь хамтын ажиллагааны түнш болох “Сэнтрал экспресс си ви эс” ХХК нь 2018 онд CU олон улсын сүлжээ дэлгүүрийг Монголд албан ёсоор оруулж ирэх эрхийг авсан бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд уг төслийг эхлүүлж байгаа юм.

 


Эх сурвалж: https://www.etnews.com

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.