Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

“SUMMER WORK and TRAVEL USA 2021" хөтөлбөрийн бүртгэл дуусахад 10 хоног үлдлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 4 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Зуны амралтаараа Америкт ажиллаж аялах хөтөлбөр

One World Center нь 2011 оноос хойш АНУ-ын төрийн департаментаас итгэмжлэгдсэн хэд хэдэн спонсор байгууллагуудтай хамтран “Summer Work & Travel USA” буюу Зуны Амралтаараа Америкт Ажиллаж Аялах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа байгууллага юм.   

One World Center нь Монгол Улсынхаа ирээдүй хойч үе болсон оюутан залуусыг дэлхийн өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшүүлэх, барууны орнуудын соёл, өдөр тутмын амьдралтай танилцуулж сэтгэлгээг нь тэлэх, мөн оюутан залуусынхаа мэдлэг, чадвар, авьяасыг хөгжүүлэн эх орноо гэсэн чин сэтгэлтэй авьяаслаг чадварлаг залуу хүн болгон төлөвшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын соёл солилцоо, аялал жуулчлалын төв юм. 

Хөтөлбөрт хамрагдаж буй оюутан залуус нь АНУ-ын өдөр тутмын амьдрал, соёлтой танилцахаас гадна Англи хэлийг орчинд нь суралцах, биеэ даах, олон орны найз нөхөдтэй болох, зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, оюутан байх хугацаандаа хямд зардал үр ашигтайгаар АНУ-д аялах гэх мэтийн олон давуу талтай байдаг. 

One World төвийн хамт олон нь хэрэгжүүлдэг хөтөлбөртөө өөрсдөө хамрагдаж байсан учраас хэнээс ч илүү туршлагатай ба оюутан бүртэй тулж ажиллаж чаддаг. 

Хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлага:

  • Их дээд сургуулийн оюутан байх
  • 18-28 насны
  • Англи хэлний ярианы дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Бие даах, дасан зохицох чадвартай байх
  • Төгсөх курсын оюутан явж болно

Одоо ч АНУ-д WORK AND TRAVEL хөтөлбөр хэрэгжиж байна. Доорх зургаас TENNESSEE GATLINBURG-д байрлах оюутны тоог харж болно.

 

Work and Travel 2021 хөтөлбөрийн төлбөр болон бусад зардал

WAT хөтөлбөрийн төлбөр нь нийт 3,200-3,500$ болдог. Үүнд:

  • Хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 1850$
  • АНУ-н элчингийн ярилцалаганы төлбөр болох 160$
  • Онгоцны тийзний төлбөр 1200-1500$
  • Нэмэлтээр та халаасны мөнгө болох 500-1000$ (очоод эхний цалин хүртэлх)өөрийн хэрэгцээндээ тааруулан авч явахад болно.

Та хэзээ АНУ-руу явах боломжтой вэ?

Ажил олгогчийн ярилцлага нь 5.10-ны дотор явагдах бөгаад АНУ-н ЭСЯ-д 5.15-5.30-ны хооронд хамрагдана. Ингээд та 6.1-с эхлээд АНУ-руу явах боломжтой юм.

АНУ-д мөрдөгдөх дүрэм

  • АНУ-д ирэхээс өмнө 72 цаг дотор Ковидын шинжилгээ өгч СӨРӨГ гарсан байх
  • 7 хоног гэртээ тусгаарлагдах
  • Тусгаарлагдаж байх хугацаандаа 3-5 хоногийн дотор PCR шинжилгээ өгөх. Хариу СӨРӨГ гарсан тохиолдолд ажилдаа явж болно.
  • Хэрвээ шинжилгээ өгөх боломжгүй бол 7 хоног биш 10 хоног тусгаарлагдах

АНУ-д ковидын тархалттай холбоотойгоор манай байгууллагаас үзүүлэх нэмэлт үйлчилгээ

АНУ-д Ковидын тархалт буурч байгаа бөгөөд Нийт хүн амынхаа 30%-г бүрэн вакцинжуулсан. 2 тун хийлгэсэн иргэд маскгүй явахыг зөвшөөрсөн байна.

  • Зуучлуулагч талыг АНУ дахь гэнэтийн осол болон COVID-19 даатгалд хамруулах
  • Онгоцны буудлаас тосч аван амьдрах байр руу хүргэх
  • АНУ-д хөтөлбөр хэрэгжих хугацаанд оролцогч талын байрлах мужид төлөөлөгч ажилтан ажиллах (зуучлуулагчидтай нэг байранд байхгүй бөгөөд ойролцоо газар байрлах)
  • АНУ болон тухайн хотод болж буй COVID-19 цар тахал болон үүсч болох аливаа эрсдлийн мэдээллийг зуучлуулагчид 7 хоног бүр хүргүүлж байх
  • Хэрвээ зуучлуулагч тал COVID-19 туссан, хөл хорионд орж түр хугацаанд ажиллах боломжгүй болсон эсвэл өөр хот руу нүүх шаардлагатай болсон тохиолдолд зуучлагч талаас 250$ хүртэлх тэтгэмж олгох (Нэг удаа)
  • Хэрэв зуучлуулагч COVID-19 цар тахал болон аливаа эрсдэлд өртсөн тохиолдод СПОНСОР байгууллагын санал болгосон даатгалаар эмнэлгийн төлбөрийг шийдвэрлэнэ.
  • Хэрэв COVID-19-аас шалтгаалан АНУ-н төрийн департментаас болон Спонсор байгууллага тал хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй хэмээн үзвэл төлбөрийг 100% буцаан олгоно

Таныг Tennessee McDonalds-д урьж байна

Great Smoky Mountain National Park

Gatlinburg, Tennessee, TN

Great Smoky Mountain National Park нь аялал жуулчлал хөгжсөн байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар юм. Та бүхэн чөлөөт цагаараа Усан парк, OUTLET дэлгүүр, парк гэх цагийг зугаатай өнгөрөөх найз нөхдөөрөө аялахад тохиромжтой.

Ажлын санал: McDonalds Team member (cashier, cook, cleaning)

  • Ажлын цаг: 08-16; 16-24
  • Илүү цаг: Илүү цагаар ажиллах боломжтой
  • Долоон хоногт ажллах цаг: 35-40цаг
  • Цагийн хөлс: 10$
  • Илүү цагийн хөлс: 15$
  • Хэлний мэдлэг: Сайн
  • Хоол болон унаа : Өдрийн нэг хоол
  • Байрны төлбөр 7 хоног: 80$ - 100$
  • Дүрэмт хувцас: 50$
  • Ажил хоорондын зай : 2км

Та онлайнаар бүртгүүлэх боломжтой. Та доорх линкээр мэйл хаягаа явуулсанаар бид тань руу гэрээний хавсарлтыг илгээх болно.

Мөн та манай 70003805 дугаараар нэмэлт мэдээлэл авах боломжтой.

Энэ зуны АНУ-д очсон хотуудаас

Манай байгууллага 2019 оны зун АНУ-ын нийт 10 гаруй хотуудад оюутан залуусыг амжилттай хөтөлбөрт нь хамруулсан бөгөөд оюутан залуус маань маш өндөр сэтгэгдэлтэйгээр буцаж ирсэн байна.

California, South Lake Tahoe:  South Lake Tahoe нь Саира Невада ууланд орших Калифорнийн амралтын хот юм. Энэхүү газарт үзэсгэлэнт Tahoe нуурын эрэг дээр орших “Beach Retreat Lodge” амралтын газар болон “Safeway” сүлжээ дэлгүүрт ажиллах боломжтой юм.

 

АНУ-ын New Jersey муж, Atlantic city:

Атлантик хот нь Нью Жерсигийн Атлантик далайн эргийн амралт сувиллын газар бөгөөд олон казино, өргөн наран шарлагын газрууд болон усан үзмийн модоор алдартай. 1800-аад онд эрүүл мэндийн амралтын газар болгон байгуулж байсан, өнөөдөр хот нь гайхмаар өндөр зочид буудал, цэнгээний газруудтай. Энэ хотод Caeser’s Harrah’s Bally’s сүлжээ зочид буудлуудад ажиллах боломжтой.  

 
 

Texas муж, Galveston хот:

Galveston нь Техас мужийн Персийн булангийн эрэг дээрх арлын хот юм. Энэ бол аварга том шилэн пирамид акулын, сармагчингийн болон бусад амьтдын байшин байдаг Moody Gardens-р танигдсан юм. Амралт зугаалга, зоогийн газар нь Өмнөд эрэг дээрх Galveston Island Historic Pleasure Pier гэх нэртэйгээр байрладаг бол баруун зүгт нь шувуугаар баялаг Галвестон арлын улсын цэцэрлэгт хүрээлэн, жимсгэнэ, загас агнуурын газруудтай. Энэ газарт Galveston хотын “Landry’s Rainforest Café” ресторанд болон “San Luis Resort” амралтын газарт ажиллах боломжтой.

 
 

Texas муж, San Antonio хот:

Сан Антонио нь асар том колончилсон өв соёлтой Техас мужийн төв хэсэгт оршдог. Сан Антонио голын дагуух замаар кафе, дэлгүүрүүд байрласан байдаг. HemisFair Park-ийн 750 фунт өндөр барилга нь хотыг бүхэлд нь харуулдаг байна. Энэ хотод “Six Flags Fiesta” паркад ажиллах боломжтой.

 

Nevada муж, Reno хот:

Рено хот нь Невада мужад харялагддаг ба Lake Tahoe-н баруун хэсэгт ойролцоогоор 22 милийн цаана байрладаг. "Дэлхийн хамгийн том Жижиг хот" хэмээх нэрээр алдартай, Рено нь зочид буудал, казиногоор алдартай.

 

Colorado муж, Denver хот:

Колорадогийн нийслэл Денвер бол Хуучин Баруун эрин үеэс гаралтай Америкийн метрополис юм. Энэ хотын хамгийн эртний блок болох Лаример талбай 19-р зууны үеийн дурсгалт барилгуудаар онцлог юм. Музейд Денверийн урлагийн музей, уугуул бүтээлийн цуглуулгуудаараа алдартай хэт авианы цогцолбор, алдарт Титанийн амьд үлдсэн Молли Браунын харш багтдаг. Денвер нь мөн Рокки уулын ойролцоох цанын баазуудын амралтын цэг юм.

 

Nevada муж, Primm хот:

Примм нь Невада болон Калифорни мужийн зааг дээр оршдог бөгөөд казино болон амралтын газруудаараа алдартай газар юм. Калифорни мужаас Лас вегас явах замд байрладаг учир жуулчид ихээр саатаж амардаг.

 
/Хөтөлбөрт оролцогч Б.Мөнх-Од 2019 он/

Virginia муж, Virginia Beach хот:

Virginia эрэг нь Атлантикийн далайн эрэг дагуу оршдог үзэсгэлэнт газруудын нэг бөгөөд далайн эрэг дагуу алхаж байгалийн сайханыг мэдрэхийн сацуу аквариум болон далайн шинжлэх ухааны хүрээлэнтэй танилцах боломжтой.

 
/Virginia Beach явсан оюутнууд маань Washington DC хотоор аялаж байгаа нь/

Манай Агентлаг нь оюутан залуусдаа зориулан АНУ-г зориход бэлдэн чиг баримжаа олгох сургалтыг 2-3 удаа явуулдагаараа бусдаас давуу талтай юм.

 

Манай ангентлагаар дамжуулан явж байсан оюутнуудын сэтгэгдлээс хүргэж байна.



“Миний амьдралын хамгийн сайхан зун гэвэл би Америкт өнгөрөөсөн зун гэж итгэлтэйгээр хэлнэ. Гадаад явах нь байтугай Монголдоо хол явж үзээгүй надад аялах юмсан, хаа нэг тийш явах юмсан гэсэн бодол зөндөө төрдөг байсан. Тэгээд би ийм том боломж байдгийг мэдээд, зүгээр мөрөөдөж амьдрах биш мөрөөдлөө биелүүлэхээр зорьсон доо. Ажлынхан маань ажлын сүүлийн өдөр бүгдээрээ тойрч зогсоод дахиж ирвэл чамайг менежер болгоно оо чи ирээд цамцаа л авчих гээд тэврэхэд, Вашингтон хотоор аялж явахдаа киноноос л хардаг байсан зүйлсээ харахад, Чикаго хотод байдаг сурахыг хүсдэг сургууль дээрээ очиж үзэхэд, тэр бүхэнд өөрийнхөө ямар зөв зүйл хийснээ бодож байлаа. 2018 оны зун шинэ бүхнээр дүүрэн, гайхалтай зун болж өнгөрсөн. Энэ боломжийг олгосон One World education center-н хамт олонд маш их баярлалаа”. - Б.Бадамцэцэг /МУИС/

“Энэ хөтөлбөрт хамрагдсандаа үнэхээр баяртай байдгаа юуны өмнө хэлмээр байна. Өөрийгөө хөгжүүлэхэд тусалсан хамгийн том алхам бол Work and Travel хөтөлбөрт хамрагдаж АНУ-ыг зорьж очиж олон шинэ зүйлийг харж, сурч, мэдэж, олон өөр улсын хүмүүстэй уулзаж, тэднээс туршлага судалж, амьдралыг арай өөр өнцгөөс харах, дэлхий ертөнц маш том хийх зүйл маш их гэдгийг, нүдээ нээж сэтгэлгээгээ өөрчлөх ёстой гэдгийг ойлгосон. Мөн МУ-д маань хийх ёстой хөгжүүлэх ёстой их зүйл байгааг олж харсан.” – У.Ганзориг /МУИС/

“Хамгийн их бүтээмжтэй болоод дурсамжтай зун, Ази гэлтгүй бүх л хүмүүс Америк гэх том оронд хөл тавиж үзэхийг хүсдэг тэрний адил энэ зун тэр хүслээ биелүүлж, ээж аав эмээ өвөөгөөсөө өөр хүмүүстэй тийм дотно, удаан хамт амьдарч үзээгүй, өөрөө ажил хийж мөнгө олж байгаагүй, шинэ ажлийн хамт олонтой болсон, тийм олон Америк хүн нэг дор харж байгаагүй гээд л гуравхан сарын дотор маш их дурсамж, туршлагыг хуримтлууллаа. Тэс өөр орчинд өссөн ч гэсэн 3 сарын мартагдашгүй дурсамжийг өнгөрүүлсэн найзууддаа баярлалаа. Энэ боломжийг нээж өгсөн One World агентлагтаа баярлалаа. Бас өөрийнхөө мөнгөөр гэр бүлийхэндээ бэлэг, өөртөө хувцас авах мэдрэмж үнэхээр гоё байсан.” – Б.Баярцэцэг /АШУҮИС/

 

Энэхүү хөтөлбөр нь өөрийгөө хөгжүүлж, сорьж, аялахыг хүссэн бүх оюутан залууст зориулсан бөгөөд 2021 ОНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД ЦӨӨН ТОО ҮЛДСЭН тул амжиж бүртгүүлээрэй. Зуныг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлцгээе!

7000-3805 утсаар холбогдож өөрийн биеэр очиж уулзаарай!  

Хаяг: Замын цагдаа, Буянгийн зам дагуу, S Outlet’s дэлгүүрийн урд UNION building, A хаалга, 10 давхарт 1004 тоот

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.