2021/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.41₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
B30
УЛААНБААТАР
26°
|
13°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S30
06:00
S30
07:00
S30
08:00
S32
11°
09:00
S30
13°
10:00
S30
15°
11:00
S30
17°
12:00
S30
18°

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн тул УИХ-ын 38 дугаар тогтоол батлагдлаа

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Тус асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага аваад байсан юм. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат завсарлагын хугацааг дахин сунгах санал гаргав.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Маргаашаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорно. Тиймээс энэ асуудлыг өнөөдөртөө багтаан хэлэлцэнэ. Тухайн асуудлыг хэлэлцэх нь цаг хугацаатай" гэлээ.

Ингэснээр УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлэв. 

Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан билээ. Тус дүгнэлтийг УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн юм.

Харин өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 2 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан.

Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн байнгын хороодын саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. 

Ийнхүү Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын 38 дугаар тогтоол батлагдлаа. Үргэлжлүүлэн Коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсов.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/805226433435582

 

x