Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

ТЦА: Тээврийн хэрэгслийн улсын үзлэгийн хүчинтэй хугацаа нь хөл хорионы үед дууссан бол торгохгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн хэрэгсэл эзэмшигчид нэг тутамд авто машинаа улсын үзлэг оношилгоонд хамруулдаг. Гэвч хүчинтэй хугацаа нь хатуу хөл хорионы үед дууссан жолооч нарыг торгож байна гэх мэдээлэл цахим орчинд гарч байна. 

Хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдөж буй энэ үед тээврийн хэрэгслээ үзлэг, оношилгоонд оруулаагүй хэмээн торгосон эсэхийг Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Жолоочийн хариуцлагын хүрээнд иргэд эзэмшиж буй тээврийн хэрэгслээ жил тутамд улсын үзлэгт хамруулдаг. Энэ нь үзлэгт орсноос хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй. Уг хугацаа дуусахаас өмнө жолооч нар машинаа үзлэг оношилгоонд оруулдаг.

Гэхдээ хүчинтэй хугацааны дуусах өдөр нь хатуу хөл хорионы үед таарч байгаа бол жолооч нарыг торгохгүй. Харин хөл хорио дууссаны дараагаар жолооч нар үзлэг оношилгоогоо хийлгэх ёстой" гэлээ. 

Улаанбаатар хотод коронавирусийн тархалтын эрчим буурахгүй байгаа тул дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Гэвч нөхцөл байдал хүнд хэвээр, нас баралт өдөр тутамд бүртгэгдсээр байсан тул хатуу хөл хорионы дэглэмийг сунгаж, тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл үргэлжлүүлж байгаа юм. 

Энэ хугацаанд зөвхөн 15 салбар чиглэлийнхний үйл ажиллагааг зөвшөөрсөн билээ.