Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Санжмятав: Цэц Д.Одбаяраар туг тахичихлаа. Намраас чөлөөлөөд Энэтхэг рүү Элчингээр явуулах юм гэсэн

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Бага суудлын хуралдаанд цөөнх болчихоод хурлаа орхиод гарсан Цэцийн гишүүнээр Дунд суудлын хуралдааныг даргалуулсан нь Үндсэн хуулийн цэц өөрөө зөрчлийг бий болгосон. Энэ асуудлыг УИХ авч хэлэлцэх хэрэгтэй.

Цөөнх бол гарын үсгээ зураагүй гараад явсан. Д.Одбаяраар туг тахичихлаа. Нэгэнт заваарсан юм чинь заваараад дуус гэсэн юм байлгүй. Намраас Д.Одбаярыг чөлөөлөөд Энэтхэг рүү Элчин сайдаар явуулах юм гэсэн. Хэл амтай байж байгаад л явах нь.

УИХ Цэцийн гишүүдийг томилдог байгууллага. Тиймээс энэ асуудлыг авч үзэхгүйгээр шууд Цэцийн дүгнэлтийг хүлээж авч байгаа нь зөрчлийг бий болгож байна. Нэгэнт зургаан жилээр гэж байгаа юм бол ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг хууль гарангуут буцаагаад хоёр жилээр сунгах нөхцөл рүү УИХ орж байгаа юм.

Хууль батлаад хэрэгжүүлэх гэж байгаа юм бол дөрвөн жил болсон, тавдугаар сарын 15-наас хойш хугацаа нь өнгөрөх Ерөнхийлөгчийг сонгуулиа явуулахгүйгээр УИХ маш яаралтай зэрэгцүүлээд Ерөнхийлөгчийн зургаан жилээр сонгогдох асуудлыг хоёр жилээр сунгаж өгөхгүй бол УИХ Үндсэн хуулиа зөрчиж, тарах нөхцөл рүү орно шүү" гэлээ. 

https://www.facebook.com/iKonNews/videos/805226433435582