Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Гамшигтай тэмцэх зардал болох ₮8 тэрбум Онцгой байдлын газрын төсөвт суусан ч нөөц хомс болсон

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:29 2021/04/29

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/805226433435582

Коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох асуудлыг түр хойшлууллаа. Учир нь УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудлаар авсан УИХ дахь АН-ын бүлгийн завсарлагын хугацаа болсон тул тус асуудлыг хэлэлцэхээр болов.

16:13 2021/04/29

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Энэтхэгээс 52 иргэн ирсэн гэж байна. Улс орнууд Энэтхэгээс ирж байгаа хүмүүсийг шинжилгээтэй ч гэсэн хилээ хааж, оруулахгүй байгаа. Тэгэхээр энэ асуудал юу болж байна вэ? 

УОК Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хөл хориог яах вэ гэдэгт урьдчилж төлөвлөсөн зүйл бий юу? Хөдөө аж ахуйн салбарынхны хаврын тариалалт эхэллээ. Яг энэ байдлаар явбал тариалалт хойшилж, ургац алдах явдал болно шүү. Үүн дээр УОК маш сайн анхаараарай. Хувийн хэвшлийнхнийг вакцин оруулж ирэх нөхцлөөр хангаж өгөх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарынханд ямар дэмжлэг үзүүлж байна вэ?" гэлээ. 

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Энэтхэг улсын нөхцөл байдал хүнд байгааг манай иргэд мэдэж байгаа. Халдварын тархалтын багасгахтай холбоотой үе шаттайгаар үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Одоогийн байдлаар хэрэгжүүлж байгаа хөл хорионы үр дүнг сайн гаргавал халдварын тоог хоёроос гурав дахин бууруулна. Ингэсэн ч цаашид халдварын дэглэмээ сайн сахивал халдварын тоо эрчимтэй буурах тооцоолол бий.

Голомтод ажиллаж, цар тахалтай удаан хугацаанд тэмцэж буй хүмүүс үнэхээр ачаалал өндөртэй ажиллаж байгаа. Иймээс төр засгаас тэдэнд үзүүлэх дэмжлэгийг онцгой анхаарч байна.

Вакцинжуулалтын хувьд манай улс олон улсад долоодугаар байранд явж байна. Хүн амынхаа 36 хувийг дархлаажуулсан. Хувийн хэвшлийнхэнд шаардлагатай бүх бичиг баримтыг ЭМЯ-наас өгсөн. Одоогоор орж ирж, эрчимтэй хийгдэж байгаа шийдвэрлэгдсэн асуудал алга. Засгийн газраас хувийн хэвшлийнхэн вакцин оруулж ирэх асуудалд нээлттэй хандаж байна" гэв. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "2021 он гарснаас хойш Засгийн газраас нийт таван тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, илүү цаг болон урамшуулалд өгсөн. Эрүүл мэндийн нийт 525 ажилтан коронавирусийн халдвар авсан. Энэ нь нийт тохиолдлын 1.7 хувийг эзэлж байгаа" гэлээ. 

15:11 2021/04/29

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн үдээс хойших хуралдаан болж байна. Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна. 

Цар тахлын нөхцөл байдлын асуудлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл хийв.

Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг “Орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд хамгаалах хэрэгсэл, оношлуурын хүрэлцээ хангамжийг нэмэх шаардлагатай байна.  Орон нутагт халдварын голомт үүссэнтэй холбоотой орон нутгийн удирдлагууд төсвөөсөө мөнгө гаргаж, нөөцийг шавхаад дуусаж байна.

Нийслэлийн иргэдийг зургаадугаар сарын 4 гэхэд хоёр дахь тунг нь хийгээд дуусгах юм байна. Хөдөө орон нутгийн иргэдийг хэзээ вакцинд хамруулж, дуусгах вэ гэдэг тодорхойгүй байна. Орон нутгийн иргэдийн 14 хувь нь вакцинд хамрагдсан гэсэн судалгаа бий. Орон нутгийн иргэдийн вакцины нэгдүгээр тунг тавдугаар сард багтаах боломж бий юу?” гэдгийг тодрууллаа. 

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Эмнэлгийн тусламжийн тэргүүдийг сумдад хуваарилах асуудал судлагдаж байгаа. Олон сумаас хүсэлт ирсэн. Гамшигтай тэмцэх зардал онцгой байдлын газрын төсөвт найман тэрбум төгрөг суусан. Энэ нь өнөөдрийг хүртэлх гамшгийн арга хэмжээнд зарцуулагдаж нөөц хомс болсон.

Орон нутгийн иргэдийн вакцинжуулалтын ажлыг тав, зургаадугаар сард бүрэн хийж дуусгана. Зургаадугаар сарын 4-нөөс өмнө Улаанбаатар хотын иргэдийн хоёрдугаар тунг хийж дуусгана.

Орон нутаг руу тавдугаар сарын эхний долоо хоногт вакцинжуулалтыг эхлүүлэх төлөвлөлт хангагдаж байна. Ингээд долоодугаар сарын нэгэн гэхэд орон даяар вакцины нэг, хоёрдугаар тунг хийж дуусгана” хэмээн хариулав.