Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Синофарм үйлдвэрийн 38 хайрцаг вакцин тээвэрлэн авчирлаа"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг хуудсаас авав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:52 2021/04/29

МИАТ ТӨХК-ийн B767-300 агаарын хөлгөөр дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 15:27 цагт Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр 38 хайрцаг, 11,232 килограмм Синофарм үйлдвэрийн вакцин тээвэрлэн авчирлаа гэж тус компаниас мэдээллээ.

14:13 2021/04/29

БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу өнөөдөр ээлжит 334,400 тун Vero Cell вакциныг хүлээн авах гэж байгаа талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ.

Тэрбээр өөрийн цахим хуудастаа "БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу өнөөдөр ээлжит 334,400 тун Vero Cell вакцин хүлээн авна. МИАТ компанийн тусгай үүргийн онгоц Бээжин хотоос Улаанбаатар хот руу хөдөлсөн, 15:23 цагт буух товтой байна. Vero Cell вакцины дараагийн ээлж тавдугаар сарын 1, 3-нд ирнэ" хэмээн бичжээ.