Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Энхтайваны гүүрийг хаахтай холбогдуулан нийтийн тээврийн болон замын хөдөлгөөний чиглэлд орох өөрчлөлтүүд

ikon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 20:00 цагаас тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл хааж хэв гажилтын заадас засварын ажил хийх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн 13 чиглэлд өөрчлөлт орлоо.

Тодруулбал, дээрх хугацаанд Энхтайваны гүүрээр зорчдог 13 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийг Олимпийн гүүр, Гэндэнгийн гудамжаар /эсрэг урсгал/ зорчуулахаар хөдөлгөөний зохион байгуулалтыг хийжээ.

Нийслэлийн нийтийн тээврийн газар

Уг төлөвлөлт нь автобусны буудлыг орхигдуулж, чирэгдэл үүсгэхгүйгээр төлөвлөсөн бөгөөд Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлыг сунгасан хугацаанд ажиллах шаардлагатай 15 тусгай чиг үүргийн албан хаагчдад үйлчлэх юм.