Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүн төрөлхтнийг коронавирусийн халдвараас хамгаалж чадах ганц зүйл бол вакцин"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АШУҮИС-ийн Био анагаах ухааны сургуулийн Бичил амь, халдварын сэргийлэлт хяналтын тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор Ч.Баттогтох ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр вакцины талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Одоогоор хүн төрөлхтнийг коронавируст халдвараас хамгаалж, өрөвмөц дархлаа тогтоох ганц зүйл бол вакцин. Тиймээс вакцинд эргэлзэх хэрэггүй.

Коронавирусийн эсрэг вакцин нь энэ цар тахалт халдвараас л та, биднийг сэргийлэх зориулалттай болохоос насан туршид биед чинь ороод гарахгүй байгаад байна гэсэн үг биш.

Вакцин халдвараас 100 хувь сэргийлж чадахгүй, халдвар авлаа гэж бодоход ядаж л эмнэл зүйн шинж тэмдэг нь хөнгөн илрэх бөгөөд вакцин хийлгээгүй хүнтэй харьцуулахад эдгэрэлтийн явц нь ч хурдан байна гэдгийг иргэд ойлгож хэрэгтэй.

Дахин хэлэхэд, вакцин насан туршид чинь танд нөлөөлөхгүй. Зөвхөн энэ удаагийн халдварыг хохирол багатай даван туулахын тулд хүн төрөлхтний бүтээсэн зүйл" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/297762091945188