Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн улмаас 12,397 хүн эмчлүүлж байгаа бол 3,388 хүний тандалт судалгаа үргэлжилж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эмнэлгээс 399 хүн, гэрийн ажиглалтаас 297 хүн эдгэрчээ.

Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн хүний тоо 18,719 боллоо.

Өнөөдрийн байдлаар 4,768 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 7,629 хүн гэрийн тусгаарлалтад байна.

Харин тандалт судалгаа үргэлжилж байгаа буюу эмнэлэгт эсвэл гэрийн тусгаарлалтад байлгахыг хараахан шийдээгүй 3,388 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,632
  • Хүндэвтэр-1,590
  • Хүнд-437
  • Маш хүнд-109 хүн байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/297762091945188