Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд COVID-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунг 782,314, хоёрдугаар тунг 298,257 хүн хийлгэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өчигдөр 65,240 хүн дархлаажуулалтад хамрагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр улсын хэмжээнд вакцинд хамрагдсан хүний тоо 1,080,571 болоод байна. Үүнээс 782,314 хүн нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 298,257 хүн вакцины бүрэн тунгаа аваад байгаа юм.

 

Улаанбаатар хотын хувьд нийтдээ 910,902 хүн вакцинжуулалтад хамрагдсан. Үүнээс  627,740 хүн вакцины нэгдүгээр тунд, 283,162 хүн хоёрдуугаар тунгаа хийлгэжээ.

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явц Улаанбаатар хотод (дүүрэг тус бүрээр)

 

Харин хөдөө орон нутагт нийт 169,669 хүн вакцинд хамрагдсанаас 154,574 нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн бол 15,095 иргэн вакцины бүрэн тунгаа авчээ.

Орон нутагт хийгдэж буй вакцинжуулалтын явц (аймаг тус бүрээр)

 

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явцын талаарх тоон мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.

 

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/297762091945188