Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор маргааш өглөө 157 иргэн эх орондоо ирнэ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфуртээс хөөрч, маргааш өглөөний 06:00 цагт “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 157 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Парк”, “Новотел”, “Тайж”, “Мөнх хустай”, “Кемпински”, “Туушин” зочид буудалд тусгаарлах аж.

Гадаадаас ирсэн иргэд долоо хоног тусгаарлан ажиглах байранд долоо хоног гэртээ тусгаарлагдах билээ. 

Мөн вакцины нэг, хоёрдугаар тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдахгүй, гэртээ долоо хоног тусгаарлах журам мөрдөгдөж байгаа юм. 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар