Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

ГРАФИК: Монгол ба Энэтхэгийн цар тахлын нөхцөл байдлыг харьцуулбал

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр дэлхийн цар тахлын халуун цэг болоод байгаа Энэтхэг улсын нөхцөл байдлыг Монгол улсынхтай харьцууллаа.

Ингэхдээ Оксфордын их сургуулийн боловсруулсан тоо баримтыг Our World In Data статистик мэдээллийн порталаас авч ашигласан юм.

Эндээс харвал нэг сая хүн тутамд оногдох нэг өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлоор Монгол улс Энэтхэг улсаас илүү гарчээ.

Гуравдугаар сараас эхлэн энэ үзүүлэлт Монгол улсад огцом нэмэгдэж, Энэтхэгийн тоон үзүүлэлтийг давсан байна.

 

Covid-19 өвчнөөр нэг сая хүн тутамд оногдох нэг өдөрт нас барсан хүний тоогоор харьцуулбал энэ сарын эхнээс хоёр улсын үзүүлэлт зэрэгцэж байснаа сүүлийн хэд хоногт Энэтхэгийн үзүүлэлт Монголынхоос давж гарчээ.

 

Дээрх хоёр график харьцуулалтаас хараад Монгол улсад цар тахлын нөхцөл байдал ямар түвшинд байгааг ойлгож болох юм.

 

Эх сурвалж: OurWorldInData.org