Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Энхтайваны гүүрний замыг маргааш засаж эхэлнэ. Хөдөлгөөнийг 10 хоног хаана"

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас засварын ажлыг эхлүүлэх гэж байгаа тухай Улаанбаатар зам, засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Тодруулбал Энхтайваны гүүрэн гарцын замын хөдөлгөөнийг 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний буюу маргааш 20:00 цагаас эхлэн 2021 оны тавдугаар сарын 8-ны өглөө 06:00 цаг хүртэл хаахаар болжээ.

Ингэснээр Улаанбаатарт тогтоосон хөл хорионы хугацаа дуусах хүртэл 10 хоног засварын ажил үргэлжлэх юм байна.