Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцин хийлгэсэн мэдээлэл e-mongolia.mn-д ороогүй болон алдаатай байвал маргаашаас эхлэн 119 дугаарт хандан засуулах боломжтой

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын иргэдэд коронавирусийн эсрэг вакцинжуулалт хийх ажил үргэлжилж байна. 

Дархлаажуулалтын цэгүүд нийслэлийн есөн дүүрэгт 09:00-20:00 цаг хүртэл ажиллаж байгаа юм.

Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсний дараа таны мэдээлэл  e-mongolia.mn цахим хуудаст орох ёстой.

Хэрэв дээрх цахим хуудаст бүртгэгдээгүй, вакцины нэр зөрүүтэй шивэгдсэн бол маргааш өглөөнөөс эхлээд 119 дугаарт холбогдоод мэдээллээ засуулах боломжтой болсныг УОК-ын гишүүн санууллаа.

Уг цахим хуудсаас коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсаныг илтгэх гэрчилгээг авах боломжтой болоод байгаа билээ.