Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцин хийлгэхдээ өөрийн мэдээлэл болон вакцины нэр зөв бичигдэж байгаа эсэхэд хяналт тавина уу

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

E-Mongolia системээс иргэд дархлаажуулалтад хамрагдсан талаарх лавлагаагаа авч буй. Тэгвэл тус системийн лавлах утсанд ирж буй гомдол мэдээллийн 60 гаруй хувийг дархлаажуулалттай холбоотой асуудал эзэлж байгаа ажээ. 

Тодруулбал, вакцин хийлгэсэн иргэний нэр, овог буруу бичигдэх, вакцины нэрийг зөрүүлж бичсэн тухай гомдол түгээмэл ирж байгааг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэллээ. 

Тиймээс вакцины цэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд анхааралтай ажиллах, мөн иргэд мэдээлэл нь үнэн зөв бүртгэгдэж байгаа эсэхэд хяналт тавьж байхыг зөвлөв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/498735721559372