Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: 40,000 тун Спутник V вакцин дөрөвдүгээр сарын 30-нд ирнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс дөрөвдүгээр сарын 30-нд 40,000 тун Спутник V вакциныг татан авахаар болсныг Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн цахим хаягаар дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр "40 мянган тун Спутник V вакцин дөрөвдүгээр сарын 30-нд ачигдаж, Инчеоноор дамжин Монголд ирэхээр болж" хэмээн твиттер хаягтаа мэдээлсэн байна. 

Манай улс ОХУ-аас нэг сая тун Спутник V вакциныг худалдан авахаар гэрээлсэн. Үүний эхний ээлжийг дөрөвдүгээр сард багтаан татан авна хэмээн УОК-оос мэдээлж байв.

Түүнчлэн ОХУ-аас 300,000 тун Спутник V вакциныг хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэхээ мэдэгдсэн юм.