2021/06/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.18₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
B30
УЛААНБААТАР
26°
|
13°
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S30
06:00
S30
07:00
S30
08:00
S32
11°
09:00
S30
13°
10:00
S30
15°
11:00
S30
17°
12:00
S30
18°
13:00
S32
19°

"Хөхүүл ээж коронавирусийн эсрэг вакцин хийлгэж болно. Аль ч вакциныг хийлгэсэн үргэлжлүүлээд хүүхдээ хөхүүлнэ"

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөхүүл ээжүүд коронавирусийн эсрэг вакциныг хийлгэж болно гэдгийг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэллээ. 

Үргэlжлүүлэн тэрбээр "Хөхүүл ээжүүд вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлж болох уу гэж их асуугаад байгаа. Үүнд хариулт өгье. Хөхүүл ээж аль ч вакциныг хийлгэсэн үргэлжлүүлээд хүүхдээ хөхүүлнэ. 

Жирэмсэн эмэгтэйчүүдэд эмчтэйгээ зөвлөлдөөд вакцин хийлгэх эсэхээ шийдээрэй гэсэн чиглэл өгч байсан. Сүүлийн үед АНУ болон бусад улсад жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийж судалгааны ажлууд хийгдсээр байгаа. Жишээлбэл, АстраЗенека, Файзер вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж үр дүнг нь судалж байна.

Жирэмсэн эмэгтэйд вакцин хийснээр эх болон урагт ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй байгаа учраас зарим улс оронд вакцинд хамрагдахыг зөвлөж байгаа. Үүнтэй адил жирэмсэн эмэгтэй өөрөө хүсэж байвал вакцин хийлгэж болно. Гэхдээ эсрэг заалт байна уу, үгүй юу гэдгийг эмч үзэж байж шийднэ" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/498735721559372

 

x