Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

О.Дашпагма: Нийслэлд 592 мянган хүнийг одоогоор вакцинд хамруулаад байна. Үүний 50 орчим хувьд хоёр дахь тунг хийсэн

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцинжуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улсын хэмжээнд 744 мянган хүн вакцины эхний тунд хамрагдаад байгаагийн 35 хувь буюу 262 мянган хүн вакцины бүрэн тунд хамрагдаад байна. Үүн дээр нийслэлд өнөөдрөөс зорилтот бүлгийн бүх хүн амыг дархлаажуулах ажлыг эрчимжүүлээд явж байгаа. 

Нийслэлд 1.1 сая иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөснөөс 592 мянган хүнийг одоогоор вакцинд хамруулаад байна. Энэ бол эхний тунд хамрагдсан хүний тоо бөгөөд эдгээр хүний 50 орчим хувьд хоёр дахь тунг хийсэн. 

Эхний болон давтан тунгаа хийлгэх гэж байгаа иргэд гэртээ ойр дархлаажуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэнэ. 

Төлөвлөгөөний дагуу орон нутагт эхний ээлжинд эрүүл мэндийн салбарынхан болон хариу арга хэмжээний багийнхан, үйл ажиллагааг нь тасралтгүй зохион байгуулах ёстой төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын албан хаагчдыг вакцинжуулах ажил хийгдээд явж байгаа. 

Эхний ээлжинд тавдугаар сардаа багтаад нийслэлийн оршин суугчдыг вакцины нэг, хоёрдугаар тунд хамруулна. Цаашдаа вакцины хангалт, татан авалттай уялдуулаад орон нутгийн иргэдийг вакцинжуулна. Вакцин ханган нийлүүлэгдсэн даруйд орон нутгийн 50-аас дээш насныхныг вакцинд хамруулна. 

Нийслэлд вакцины эхний тундаа хамрагдаад орон нутагт ажлаар очсон иргэдийн судалгааг аваад хоёр дахь тунг нь тухайн орон нутаг руу илгээж байгаа. Тэгэхээр иргэд вакциных нь хоёр дахь тунг хийх хугацаа болсон бол орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад хандаад хийлгэнэ" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/498735721559372