Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Нас баралт есөөр нэмэгдэж, коронавирусийн халдвар аваад эндсэн тохиолдол 105 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын шалтгаант нас баралт есөөр нэмэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ нь цар тахал бүртгэгдэж эхэлснээс хойш нэг хоногийн хугацаанд хамгийн олон нас баралт бүртгэгдсэн тохиолдол болж байна.

Энэ тухай ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Нас барсан хүмүүсийн тухайд, 47-87 настай иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын шалтгаант нас баралтын тоо 97 болоод байна” гэв.

Услын хэмжээнд коронавирусийн халдвар аваад нас барсан хүний тоо өнөөдрийн байдлаар 105 болоод байна.

Үүнээс 97 хүнийг уг өвчний хүндрэлээр нас барсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа бол 8 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/498735721559372